top of page

УЛААНБААТАР ЭРДЭМ ИХ-СУРГУУЛЬ

  • Writer: УБЭИС
    УБЭИС
  • Apr 9, 2019
  • 2 min read

Updated: Sep 3, 2019

Та бүхэнд манай сургуулийн үүсгэн байгуулагдсанаас эхлэн өнөөг хүртэл гарагсан ололт амжилт болон явуулж буй үйл ажиллагаан товч танилцуулагийг хүргэж байна.


2 ДАХЬ УДААГАА МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭЖ

Улаанбаатар Эрдэм Их Сургууль (УБЭИС) нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 20 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж Монгол Улсын хувийн хэвшлийн тэргүүлэх томоохон их сургуулиудын нэг болтлоо хөгжиж ирлээ.


Тус сургууль нь Бизнесийн сургууль, Инженерийн сургууль, Нийгмийн ухааны сургууль гэсэн бүрэлдэхүүн 3 сургууль, 6 тэнхимтэйгээр тодорхой чиглэлээр бакалавраас докторын төвшинд хүртэлх сургалтыг явуулдаг дээд боловсролын байгууллага юм.


Өнөөдөр УБЭИС нь 30-аад хөтөлбөрөөр бакалаврын, 6 хөтөлбөрөөр магистрын, 3 хөтөлбөрөөр докторын сургалт явуулж байгаагаас гадна Улаанбаатар хот, орон нутагт орой, эчнээ, гарагийн сургалтыг зохион байгуулж байна. 2015-2016 оны хичээлийн жилд нийт 2000 оюутан суралцаж, 100 гаруй багш, тэдний 40 хувь нь эрдмийн цол, зэрэгтэй багш, эрдэмтэд ажиллаж байна. Анхны төгсөлт хийсэн 1999 оноос 2015 оныг хүртэлх хугацаанд УБЭИС-ийг нийт 5700-аад оюутан төгсөж улс орны өнцөг булан бүрд манай сургуулийн нэрийн хуудас болон ажиллаж байна. 2016 оны байдлаар нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгссөнөөс хойш 2 жилийн дотор ажлын байраар хангагддаг.



АТТЕСТАТЧИЛАГДСАН

УБЭИС сургалтын материаллаг бааз, хичээллэх өрөө танхимын хүрэлцээ тохижилт, оюутан суралцах, хөгжих таатай нөхцөл бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилласны үр дүнд элсэлт, төгсөлтийн чанарт ихээхэн ахиц, үр дүнд хүрч чадсан юм.


Сүүлийн жилүүдэд сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд багагүй ахиц гарч инженерийн салбаруудын сургалтын лаборатори орчин үндсэндээ бүрдсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд “Монголын нууц товчоо” теле фото студитэй болсноор сэтгүүл зүйн мэргэжлийн оюутнуудын мэдлэг, ур чадварыг ахиулах өргөн боломж нээгдсэн төдийгүй сэтгүүл зүйн онол, практик дадлагыг хослуулан эзэмшүүлэх таатай нөхцөл бүрдэж байна.


Манай сургуулийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өргөжин тэлсээр байна. Эдүгээ тус сургууль ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг улсын их, дээд сургуулиудтай ажил хэргийн холбоо тогтоон сургалт, эрдэм шинжилгээний хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд гадаадын их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар тодорхой ахиц гарч, 7 хөтөлбөрөөр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээтэй ажиллаж байна.

 
 
 

Recent Posts

See All
Нийгмийн шинжлэх ухаан

Нийгмийн ажлын мэргэжлийн талаархи суурь мэдлэг болох нийгмийн ажилтны хүлээх / гүйцэтгэх / үүрэг, эзэмшвэл зохих ур чадвар, үйлчилгээнд...

 
 
 
Бизнесийн удирдлага

Бизнес үйлчилгээ, захиргааны менежер нь байгууллагын санхүү, захиргаа, хүний нөөц, бодлого төлөвлөлт, судалгаа, зар сурталчилгаа, олон...

 
 
 
Менежмент

Хөтөлбөрийн агуулга. Дээд боловсролын болон менежмент, маркетингийн суурь мэдлэг олгох хичээлүүдийг судалж, ингэснээр байгууллагын үйл...

 
 
 

Comments


  • Facebook
  • Twitter
  • YouTube
  • Pinterest
  • Tumblr Social Icon
  • Instagram

©2019 by UBERDEM. All rights reserved. 

bottom of page