top of page

УБЭИС-ийн ЗАХИРГАА

Writer's picture: УБЭИСУБЭИС

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ


ЗОРИЛГО

Даяарчлал, бүс нутгийн интеграцчилал хүчтэй болж байгаатай холбогдон манай улсад хэрэгжих эдийн засаг, нийгэм, соёл, технологи, дэд бүтцийн гүн гүнзгий өөрчлөлтийн онол арга зүйн үндсийг тодруулахад оруулах манай эрдмийн хамт олны хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.


СЭДВИЙН ХҮРЭЭН ДЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:

  • Эдийн засаг

  • Нийгэм, соёл /Олон соёлын харилцан хамаарал/

  • Дэд бүтэц ба технологи

2019 оны 04-р сарын 02-нд “ЭРДМИЙН ЧУУЛГАН-19”-ийн Нэгдсэн хуралдаанд бүрэлдэхүүн сургуулиудын салбар хуралдаануудаас шалгарсан нийт 3 багш, 6 оюутны илтгэлүүд болон ахисан түвшний хуралдаанд 8 докторантын илтгэл хэлэлцэгдлээ.


ШУ, Боловсролын тогтцолцоо

Ахисан түвшинд Докторант Б. Ихбаярын “Байгалийн нөөцийн экологи, эдийн засгийн үнэлгээг байгаль орчны хохирол тооцоход ашиглах нь ” илтгэл тэргүүн байр, докторант Э. Өлзийжаргалын "Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах нь" илтгэл дэд байранд шалгарсан бол Багш  нарын ангилалд НУС-ийн багш  Д. Сүхболдын “Дээд боловсролын маркетинг ба бренд бүтээх асуудал” (УБЭИС-ийн жишээн дээр) илтгэл тэргүүн байр, ЭЗ6 БУС-ийн багш Ц. Батзаяагийн“Монгол Улсын санхүүгийн салбарт  гадаадын банкны үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэл дэд байранд, ИС-ийн сургуулийн багш  Л. Адилбатын “Сургалтын дизайн” сэдэвт гуравдугаар байранд шалгарлаа.


Харин оюутны ангилалд НББ-3 ангийн оюутан Д. Оюунчимэгийн “АНУ болон Хятадын Худалдааны дайн,  түүний Монгол Улсад үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэл тэргүүлж, БИ-3 ангийн Х. Телекбергиний "Инженерийн мэргэжлийн. Өргөн хэрэглэдэг программын судалгаа" сэдэвт илтгэл удаалж, СС-2 ангийн оюутан О. Цогзолмаагийн “Оюутнуудыг сэдэлжүүлэхэд хичээлээс гадуурх үйл ажиллагааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл гуравдугаар байр эзэллээ.


“ЭРДМИЙН ЧУУЛГАН-19” ЭШБХ-даа амжилттай оролцсон нийт багш оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.


 
 

Recent Posts

See All

Нийгмийн шинжлэх ухаан

Нийгмийн ажлын мэргэжлийн талаархи суурь мэдлэг болох нийгмийн ажилтны хүлээх / гүйцэтгэх / үүрэг, эзэмшвэл зохих ур чадвар, үйлчилгээнд...

Бизнесийн удирдлага

Бизнес үйлчилгээ, захиргааны менежер нь байгууллагын санхүү, захиргаа, хүний нөөц, бодлого төлөвлөлт, судалгаа, зар сурталчилгаа, олон...

Менежмент

Хөтөлбөрийн агуулга. Дээд боловсролын болон менежмент, маркетингийн суурь мэдлэг олгох хичээлүүдийг судалж, ингэснээр байгууллагын үйл...

Comments


  • Facebook
  • Twitter
  • YouTube
  • Pinterest
  • Tumblr Social Icon
  • Instagram

©2019 by UBERDEM. All rights reserved. 

bottom of page